“Мөнхбүл” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд оффисын түрээс, худалдаа үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компани юм. Өдгөө 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бизнес болон боловсролын байгууллагуудад тав тухтай, найдвартай орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Манай компани нь Улаанбаатар хотын төвийн А бүсэд байрлах, 4 давхар, нийт 1241 м² талбай бүхий барилгад оффисын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Түрээсийн талбай нь 23 м², 45 м², 80 м², 88 м², 135 м², 152 м² болон 180 м² хэмжээтэй бөгөөд байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан сонголтыг санал болгодог.
Барилгын 1 давхарт CU үйлчилгээний салбар байрладаг бөгөөд харилцагч, түрээслэгчдэд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн хотын төв талбай болон их, дээд сургуулиудын бүсэд ойр байрлалтай тул сургалтын байгууллага, оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад байршлын давуу талыг бүрдүүлдэг.