Агааржуулалтын систем, дулааны шугамын дулаалга үйлдвэрлэл, угсралтын салбарт олон жилийн туршлагатай үндэсний компани.
Түүхэн замнал
• 1937 онд “Үйлдвэрлэх тасаг” нэртэйгээр 8 орон тооны болон 28 сайн дурын ажилтантайгаар пийшин, салхин хүрдний үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан.
• 1953 онд Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн трест болон өргөжсөн.
• 1991 онд Засгийн газрын өмч хувьчлалын комиссын тогтоолоор “Салхивч” компани болсон.
• 2000 оноос Одкон Холдинг ХХК-ийн салбар компани болох “Одкон Салхивч” ХХК нэрээр барилгын салхивч, агааржуулалтын системийн угсралт, шугамын дулаалга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.