Манай компани Данийн Вант улсын насос үйлдвэрлэлээр тэргүүлдэг Грундфосс, хаалт үйлдвэрлэгч Данфосс, ган бөмбөлгөн хаалт үйлдвэрлэгч Broen, трансформатор болон бусад цахилгаан төхөөрөмж үйлдвэрлэгч ABB, Солонгос улсын ялтсан бойлер үйлдвэрлэгч Janghan, ХБНГУ-н хаалт үйлдвэрлэгч EURO armaturen, агаар сэлгэлтийн төхөөрөмж үйлдвэрлэгч Helios, ОХУ-н ган хоолой үйлдвэрлэгч PERVOURALSK New pipe plant, Туркийн ган радиотор үйлдэрлэгч Mактек зэрэг компаниудтай албан ёсны гэрээт борлуулагч, худалдааны төлөөлөгчөөр хамтран ажилладаг.

Мөн Солонгос улсын цогц дулаан солилцуур үйлдвэрлэгч Жанхан компанитай хамтран Жанхан Одкон Тех компани байгуулан иргэд, аж ахуй нэгжид тоног төхөөрөмжийн худалдаа, оношлогоо, худалдан авалтын дараах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Grundfoss - Данийн Вант Улс

Дэлхийн жишигт нийцсэн өргөн сонголт, өндөр технологийн давуу чанартай материалаар хийгдсэн насос болон насосны системүүд нь халаалтын, эргэлтийн, цэвэр усны, бохирын, усжуулалт газар тариалангийн, гүний худгийн, гал унтраах системийн, их хэмжээний шингэнийг дамжуулах, өргөлтийн станцуудад зориулагдсан.  Эдгээр тоноглолыг халаалтын систем, ахуйн халуун усны систем, хөргөлт ба агааржуулалтын систем, суурин халуун усны байгууламжууд, халуун ба хүйтэн усны циркуляцид ашиглана. 

Danfoss - Данийн Вант Улс

Даралтын зөрүүг тохируулах хаалт, баланслагч хаалт буюу, сүүлийн үеийн AVQM температур тохируулагч бүхий даралтын зөрүү тохируулах хаалт нь монголын хэрэглэгчдэд чанараараа танигдсан найдвартай бүтээгдэхүүн юм. 

Janghan – Солонгос Улс

Жанхан компаний өндөр чанарын цогц ялтаст дулаан солилцуур нь ашиглалтын зардал багатай, засвар үйлчилгээ хийхэд хялбар, ашиглалтын хугацаа урттай тоноглол юм. Энэхүү ялтаст дулаан солилцуур нь бусад төрлийн ялтаст дулаан солилцуураас олон талаар давуу гэдэг нь  батлагдсан. 

Helios - ХБНГУ

Европын сэнсний манлай үйлдвэрийн нэг Хэлиос компанид үйлдвэрлэсэн халаах, хөргөх, агааржуулах зориулалттай, өргөн сонголт бүхий сэнснүүд нь манай улсад 2001 оноос эхлэн хэрэглэгчдэд танигдсан бүтээгдэхүүн юм. Олон жилийн туршлага, туршилтын дүнд бий болсон бүтээгдэхүүнүүд нь манай оронд үйлдвэрлэлийн болон иргэний байгууламжид өргөн ашиглагдаж байна. 

ABB компани нь нийтийн аж ахуй ба үйлдвэрийн хэрэглэгчдэд ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг бууруулах боломж олгох цахилгаан эрчим хүчний ба автомат удирдлагын технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Өндөр хүчин чадал бүхий трансформатор нь манай улсын цахилгаан станцын шинэчлэлийн ажилд амжилттай хэрэглэгдэж байна. 

Broen компаний 10 мм-ээс 500 мм хүртэлх диаметрийн BALLOMAX® ган бөмбөлгөн хаалт нь чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг бөгөөд резьбан, гагнаасан, фланцан зэрэг төрөл бүрийн аргаар холбох боломжтой. Гагнадаг ган бөмбөлгөн хаалт нь бүх төрлийн саармаг, шингэн, хийн бодис ашигладаг сүлжээнд таслах хаалт байдлаар ашиглах зориулалттай. Эдгээр хаалтыг дулааны шугам сүлжээ, халаалтын системд болон үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг.

EBRO armaturen – ХБНГУ

Герман, Итали, Тайланд улсад үйлдвэртэй томоохон нийлүүлэгч компаний энэхүү хаалт нь бүхий л хэмжээ, зориулталтайгаар үйлдвэрлэгддэг бөгөөд бидний хэрэгжүүлдэг төслийн ажлын онцгой хэрэгцээг хангадаг. 

PERVOURALSK New pipe plant – Оросын Холбооны улс

Ихэвчлэн Орос, Европ, Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн улсуудын газрын тос, газ, үйлдвэр, барилгын салбарт нийлүүлдэг 70 жилийн түүхтэй энэхүү ган хоолой нь манай компаниар дамжин монголын зах зээлд олон жил нийлүүлэгдэж байгаа бөгөөд бидний нэрийн бүтээгдэхүүн болох тогоо, гадна дотор шугамын ажлын үндсэн түүхий эд болдог. 

Mактек – Турк Улс:

Эдгээр радиаторыг зэврэлтийн эсрэг сайтар хамгаалсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологоор гаргаж авсан сайн чанарын будгаар будсан байдаг. Радиаторын бүтэц зохион байгуулалт нь халууныг орчиндоо хамгийн хурдан түгээхээр бүтээгдсэн.

хүрдэг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ