Олон улсын чанарын удирдлагын системийг боловсруулж нэвтрүүлэн ISO 9001:2008 шаардлагыг хангасан байгууллага болж гэрчилгээ батламжийг 2011 онд авч мөрдөн ажиллаж байна.
Одкон холдинг ХХК-нь сүүлийн 20 гаруй жилд бие даасан 7 охин компанитай 200 гаруй ажиллагсадтай болж өргөжлөө. Үүнээс дээд боловсролтой инженер техникийн ажилчид 26.5хувь, тусгай мэргэжлийн мэргэжилтэй ажилчид 73.5 хувийг эзэлж байна. Зөвлөх инженер 2, төрийн шагналт инженер 1, гавьяат барилгачин 1, мэргэшсэн инженер 5, ажиллаж байна. Инженер техникийн ажилтнуудыг зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтанд хамруулж мэргэшүүлэх, иргэдийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулахад анхаарч ажиллаж байна.
Компаний угсралт, үйлдвэрийн баазыг түшиглэн шинэ залуу ажилчдыг цахилгаанчин, гагнуурчин, дулаалагч, сантехникийн засварчны мэргэжлээр Барилгын хөгжлийн төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран сургалт зохион байгуулж мэргэжлийн үнэмлэх олгодог.